Draft:Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ

From Wikipedia, the free encyclopedia

Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь олон улсын харилцаа, эдийн засаг, мэдээллийн технологи, судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэшсэн. Одоо МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн докторант, АНУ-ын Нью Йорк хот дахь Дэйл Карнеги академи, Сингапурын Кембридж гадаад хэлний институтэд суралцсан. Үндэсний батлан хамгаалах их сургуульд цэргийн холбооны чиглэлээр бэлтгэгдсэн офицер юм. Америк, Япон, Малайз, Орос, Хятад, Сингапур, Солонгос, Чех, Тайланд зэрэг улс орнуудад ажил, мэргэжлийн чиглэлийн дагуу богино, дунд хугацааны сургалтуудад хамрагдсан. Олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр, 2 хүүгийн хамт амьдардаг.

Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ
Б.Болор-Эрдэнийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хөрөг зураг
Судлаач, олон улсын харилцаа, эдийн засагч, сургагч багш
Овог нэр Баатарын Болор-Эрдэнэ
Төрсөн он, жил, орд 1983 оны 7 дугаар сарын 28, гахай жилтэй, арслангийн орд
Иргэншил Монгол улс

Бага нас[edit]

Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь 1983 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, айлын ууган хүү. Нийслэлийн Багануур дүүргийн Боловсрол цогцолборын Г.Булган багштай математикийн төрөлжсөн ангийг "А" үнэлгээтэй төгссөн. Физик, математик, газарзүй, түүх, нийгмийн хичээлийн олимпиадуудад амжилттай оролцож байсан бөгөөд нийгмийн идэвхтэй сурагч байв. Багануур дүүргийн "Шилдэг сурагч"-аар 1999 онд шалгарч байлаа. Мөн Карл Попперийн мэтгэлцээний клуб, Скаутын холбоо, Сурагчдын зөвлөл, Хүүхэд ба эрх клуб, Номонд дуртай сурагчдын клубийн ахлагч, гишүүн байж, тухай бүр тодорхой амжилтуудыг гаргаж байлаа. Карл Попперийн мэтгэлцээн хөтөлбөрийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний III байр, түүхийн хичээлийн дүүргийн олимпиадын I байр, нийслэлийн олимпиадын дэд байр, Таеквондогийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд I байр эзэлж байв. ЕБС-ийн төгсөлтийн сонгох шалгалтыг нийгмийн ухааны хичээлээр өгсөн бөгөөд тестийн нэлээд хэдэн асуултууд буруу боловсруулагдсан байсан алдааг илрүүлж, улсын шалгалтын комисст өргөдөл бичиж үндэсний хэмжээнд засварлуулж байв. Сурагчдын зуны амралтаар гол төлөв хөдөө мал дээр гарч, малчин ахуйд ойр өссөн. Уяа морьдыг хөлслөх, адуунд явах, хонь хариулах, тугал татах, үхрийн баас арилгах, хашаа хороо цэвэрлэх, ус түлээнд явах гээд хэр хэмжээндээ малчны амьдралд тус дэм болж, уламжлалт ахуй соёлтой танилцсан.

Ажлын түүх[edit]

Тэрбээр 2006 онд Олон Улсын Судалгаа Хөгжлийн Төв (ОУСХТ)-ийг үүсгэн байгуулсан бөгөөд зах зээлийн судалгаа шинжилгээ, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт, системийн шинжилгээ, академик сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Мөн НҮБ-ын Хүн амын сангийн дэргэдэх Залуучуудын зөвлөх хорооны үүсгэн байгуулагч гишүүн, Зориг сангийн "Залуу манлайлагч" хөтөлбөр, АНУ-ын World Learning ОУ-ын байгууллагаас хэрэгжүүлсэн "Lead Mongolia" хөтөлбөрүүдэд хамрагдаж байлаа. Б.БОЛОР-ЭРДЭНЭ нь 2009 - 2016 онд Голомт Банкны Үйлчилгээний чанар, бүтээмжийн хорооны дарга, Харилцагчийн үйлчилгээний захирлаар ажиллаж, лавлах төвийн шинэчлэл, өөртөө үйлчлэх төхөөрөмж, үйлчилгээний чанарын судалгаа, арга аргачлалуудыг нэвтрүүлэх, кайзен, 5с, бүтээмжийн чиглэлээр шинэ төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд Монголын банкны холбооны дэргэдэх харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлийн дарга, Банк, санхүүгийн академийн сургагч багшаар ажиллаж байв. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар хэрэгжсэн Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийг байгуулах төслийн зөвлөх, сургагч багшаар ажиллаж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд сурталгүй болгох чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулсан. Мэдээллийн технологи, гадаад худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр аж ахуй нэгж, компаниудыг үүсгэн байгуулан ажиллаж байна.

Улс төр, нийгмийн үйл хэрэг[edit]

Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь 1996 оноос эхлэн Ардчилсан намын үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж эхэлсэн бөгөөд 2008 онд нийслэлийн Баянгол дүүргийн намын хорооны гишүүнээр анх сонгогдсон. Харин 2016 оноос улс төрийн тодорхой зорилго, шийдвэр гаргаж, Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, олон нийттэй харилцах хурлын хорооны даргаар сонгогдон ажиллаж байлаа. Мөн тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяагын гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж, гадаад хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлд бодитой ажлуудыг хэрэгжүүлэв.

2016 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж байх үеийн хөрөг зураг

Мөн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын “Бодлогын шинжилгээ, Мониторингийн хэлтэс”-ийн даргаар томилогдож, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд тус намаас нэр дэвшигчийн “Мөрийн хөтөлбөр”-ийг боловсруулах багт ажилласан төдийгүй нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн кампанит ажлын үеэр Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ болон Булган аймгуудыг хариуцсан зохицуулагчаар ажиллажээ. Түүнчлэн АН-д чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 2015 стандартыг нэвтрүүлэх, намын үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах ажлын хэсгүүдэд ажиллав.

2017 онд Ардчилсан намын дэргэдэх 90 гаруй мянган гишүүнтэй Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа улс орон даяар 21 аймаг, 9 дүүрэгт сунгаа хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд тус сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, өөрийн улс төрийн үзэл санаагаа илэрхийлж, залуучуудын хөгжлийн асуудал, улс орны хөгжилд намын дэргэдэх залуучуудын байгууллагын оролцоо, менежментийг сайжруулах чиглэлд идэвхтэй санаачилга гарган амжилттай өрсөлдөж байлаа.

Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь АН-ын Хүний нөөцийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, Ардчилсан Залуучуудын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Нийслэлийн намын хорооны гишүүн, Дүүргийн намын хорооны гишүүн, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Хурлын хорооны даргын сонгуульт болон томилогдсон албан тушаалуудыг тус тус хашсан.

1989 онд үүсгэн байгуулагдсан Монголын ууган иргэний нийгмийн байгууллагуудын нэг, ардчилсан хувьсгалын эцэг байгууллага болох Монголын Ардчилсан Холбоо (МоАХ)-ны Баянгол дүүргийн салбар зөвлөлийн дэд дарга, улмаар төв МоАХ-ны дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүн, Багахангай дүүргийн Монголын ардчилсан холбооны даргын албыг хариуцан ажиллаж байна.

Иргэний нийгэм, олон нийтийн төлөөх үйл хэрэг[edit]

2023 оноос залуу үеийн хөгжлийг дэмжих зорилготой бүтээлч орчин болох Demo hub - хөгжлийн төвийг санаачлан эдүгээ нийслэлийн 6 дүүрэгт байрлах салбаруудаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь орчин үеийн хамгийн шилдэг номын фонд бүхий санг бүрдүүлсэн бөгөөд уншлагын танхимаас гадна сургалтын хөтөлбөрүүд, тэмцээн уралдаан, хувь хүний хөгжлийн хөтөлбөр (көүчинг), төслүүдийг хэрэгжүүлдэг бүтээлч талбар болоод байна. 2019 оноос хүн амын эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, эх оронч үзэл, байгаль орчны боловсрол, нөхөрлөлийн талбарыг бий болгох зорилгоор “Монголын Явган Алхалтын Холбоо”-г үүсгэн байгуулан УЗ-ийн дарга, тэргүүнээр удирдан ажиллаж байгаа бөгөөд тус холбоо нь үндэсний хэмжээнд олон зуун явган алхалтын арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ Солонгос, Япон, Чехийн явган алхалтын холбоодтой ахан-дүүсийн найрамдалт харилцаа тогтоож, үйл ажиллагаагаа шинэ түвшинд гарган дэлхийн олон орны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тэлж өргөжүүлээд байна.

Мөн түүнчлэн “Нэг үндэс” Дэлхийн Монголчуудын Зөвлөл ТББ-ын Үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн, Дэлхийн Залуу үеийн Тэнхим (JCI)-ийн салбар байгууллагын Дэд Ерөнхийлөгч, JCI үндэсний байгууллагын Эрх зүйн ерөнхий зөвлөх зэрэг олон нийтийн байгууллагуудад үүрэг хариуцлага аван ажиллаж байв. Монгол улсын оны шилдэг оюутнаар шалгарч байсан бөгөөд 20 мянга гаруй гишүүнтэй оюутны өөрөө удирдах байгууллагын тэргүүнээр сонгогдож, амжилттай удирдаж байлаа. Өнгөрсөн хугацаанд Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын залуучуудын холбооны бизнесийн байнгын хорооны гишүүнээр ажиллав.

Алслагдсан дүүргийн залуучуудын нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийг хангах, бодлогын түвшинд нөлөөллийн ажил өрнүүлэх зорилгоор "Багануур дүүргийн оюутан залуучуудын холбоо"-г үүсгэн байгуулж байлаа.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил[edit]

Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ нь олон улсын эдийн засгийн харилцаанд технологийг үр дүнтэй ашиглах нь, Төрийн үйлчилгээний шинэчлэл, Мэдээллийн технологид суурилсан боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх нь, “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл, “Баялаг бүтээгч малчин” төсөл, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх төсөл зэрэг олон арван судалгаа, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг тус тус санаачлан, идэвхтэй оролцож, хэрэгжүүлэн ажиллаж байв. ТВ5 телевизийн "Үйлдвэрлэлийн алтан үе - 2005" үндэсний үйлдвэрлэлийг дэмжих реалити нэвтрүүлгийн хүрээнд хүнсний хангамж, аюулгүй байдлын судалгаа, самар хагас боловсруулах үйлдвэрийн судалгаа, мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, утаагүй шахмал түлшний үйлдвэрийн төслүүдийг уралдааны үе шатуудад боловсруулж үндэсний хэмжээнд дэд байрыг эзлэв.

Соросын сангийн дэмжлэгтэй хэрэгжсэн EBSCO номын сангийн төслийн хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд "Эрсдэлийн менежмент" сэдвээр судалгааны ажлаа танилцуулан тэргүүн байр эзлэв. Мөн Виртуал ертөнц дэх шинэ боломжууд, цахим бизнес, олон улсын худалдаа, франчайзинг сэдвүүдээр судалгааны ажил хийж, МУИС-ийн магистр, докторын эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлэн тэргүүн байр, дэд байруудыг тус тус эзэлж байсан.

Мастер, Эврика, Эрдмийн шувуу, Лидершип зэрэг эрдэм шинжилгээний бага хурлуудад судалгааны ажлаа хэлэлцүүлсэн.

Амжилт бүтээл ба шагнал урамшил[edit]

Монголын залуучуудын холбооны Алма матер "Оны шилдэг оюутан - 2003"-аар шалгарч байсан тэрбээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол банк, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Баянгол, Багануур дүүргийн ЗДТГ, МУИС, ШУТИС, Монголын ардчилсан холбоо, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, АЗХ, МАСЗХ (Одоогийн НАМЗХ) зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын шагнал, медаль, өргөмжлөлөөр шагнагдаж байсан. Мөн 2017 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар №50057 дугаартай "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал"-ын тэргүүн ажилтан, "Биеийн тамир, спорт"-ын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сургалт хөгжил: Конрад Аденаур сангаас зохион байгуулсан "Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын мэргэшүүлэх сургалт", Компанийн засаглалын мэдлэг олгох сургалт, Дэйл Карнеги академийн сургагч багш бэлтгэх хөтөлбөр, БНХАУ-д ШХАБ-ын Залуучуудын байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр, БНСУ-д "Эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хөтөлбөр", НҮБ, ШХА-ын "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" сургалт, Япон улсад "Чанарын удирдлагын систем"-ийн сургалт, Тайланд улсад "Бизнесийн төгөлдөршил ба бүтээмж" сургалт, 6 сигма (ногоон бүс) сургалт, МБТ-ийн "Бүтээмжийн мэргэжилтэн" бэлтгэх сургалт, АНУ-д НҮБ-ийн төв байранд ОУ-ын залуучуудын нөхөрлөл, хамтын ажиллагааны хөтөлбөр, ATTF Luxembourg байгууллагын "Харилцагчийн үйлчилгээ ба борлуулалт" сургалт, Малайз улсад Contact Center operations summit, Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны зах зээлийн сургалт" зэрэг олон арван сургалтын хөтөлбөрүүдэд хамрагджээ.

Цаашдын үйл хэрэг[edit]

~~~ Б.БОЛОР-ЭРДЭНЭ нь чөлөөт цагаараа түүх, хиймэл оюун ухаан, философийн ухааныг сонирхон судалдаг. Ном унших, кино үзэх, явган алхах дуртай. Цаашид хариуцлагатай иргэн байж, тасралтгүй суралцаж, иргэдийн амьдралын чанар (боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг)-ыг сайжруулах удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, шийдвэр гаргагчидад бодит нөлөөлөл үзүүлэхийг зорьж байна.

Ном зүй, эх сурвалж[edit]